2017/03/26 Улаанбаатар -12º
2017 оны 02 сарын 01

Аргын тооллын 2 сарын 1, Буд гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 5, Могойг хүлэгч одтой, шарагчин хонь өдөр. Барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Суудал: Огторгуй.

Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.    

www.mnews.mn

Сэтгэгдэл