2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 01

Манай хойд хөрш Орос улс шинэ татвартай болжээ. Тус улсын Еврейн өөртөө засах тойрог нэмэлт татвар санаачлан цас, бороонд хүртэл татвар ногдуулжээ.

Иймээс Оросын "Водоканал" хэмээх ус сувгийн байгууллагын зарим үйлчилгээний төлбөр 5 дахин нэмэгдсэн гэж “ТВ Звезда” мэдээллээ. Тус байгууллага дампуурлаас гарах гэж ийм санаачилга гаргасан гэж тус мэдээллийн хэрэгсэл дамжуулав.  

Сонирхуулахад, Орос улсын Засгийн газар тэтгэврийн насаа нэмэх шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ хуулийг бүрэн боловсруулж дуусаагүй байгаа тул хэн хэдэн насандаа тэтгэвэрт гарах нь тодорхойгүй, зарим нэг урьдчилсан мэдээгээр эмэгтэйчүүд 63, эрчүүд 65 настайдаа тэтгэвэрт гарах гэнэ. Одоо орос эмэгтэйчүүд 55, эрчүүд 60 насандаа тэтгэврээ тогтоолгодог хууль үйлчилж байгаа.

Оросын Засгийн газар ямар ч гэсэн 2018 оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэхээр эцсийн дүгнэлтээ гаргажээ, Гэхдээ энэ бүх шийдвэр Оросын дараагийн, шинээр томилогдох Засгийн газрын үед хэрэгжиж эхлэх бололтой.

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Цэвэлмаа IP: 182.160.37.132 2017 оны 02 сарын 01

    Үхэж байж яс амардаг болохнээ Одоо манайхан дууриагаад ёоёотноо бас. Арай чамай салганаж байхад юун 63 бэ, солиорч
  • Үнэн IP: 66.181.190.91 2017 оны 02 сарын 01

    Хөгшин минь толгой чинь буруу ажлаад байна. Үхэж байж ясаа амраах биш тэтгэвэрт гарч амжаагүй байхад чинь бурханы оронд явуулах гэж байгаам. Манайхан 65,60 болгоно гэж АН-ууд ярьсан шүү. Болдог бол буудаад арилгах сана байгаа байх.
  • СҮНС IP: 202.179.11.10 2017 оны 02 сарын 01

    ТЭТГЭВЭРТ ӨГДӨГ ХЭД НЬ ТЭТГЭВРИЙН САНД БАЙХГҮЙ БОЛЖ САН НЬ ХООСОРЧ БАЙГАА ЮМ ТЭТГЭВРИЙН САН БҮРДҮҮЛЭГЧ ААН ЦӨӨРЧ АВАГЧ НЬ ИХ БОЛСОН НЬ ХҮНДРЭЛ БИЗ ТЭГЭЭД ТҮРҮҮН НЬ ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХӨГШЧҮҮД ҮХЭЖ ӨГДӨГГҮЙ ДАРААГИЙНХ НЬ ЗАЛГАХ УЧИР ТӨРИЙНХНИЙГ ИХ ЗОВООЖ БАЙГАА ЮМ
Сэтгэгдэл