2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 01

Онгоцонд 80 шонхор шувуутай хамт нисэх ямар бол? Яг ийм явдал “Qatar Airways” нислэгийн компаниар үйлчлүүлсэн хүмүүст тохиолджээ. Саудын Арабын ханхүү өөрийн шонхор шувуудад зориулан бизнес ангиллаар зорчих 80 тасалбар худалдан авсан байна. 

Сонирхуулахад, “Qatar Airways” нислэгийн компаний дүрэмд шонхор шувууг онгоцоор тээвэрлэх тухай тусгай заалт байдаг аж. “Жирийн онгоцонд 1-ээс илүү шонхор шувуу тээвэрлэхийг хориглоно, харин бизнес ангиллын онгоцоор 6 шонхрыг авч явж болно” гэж компаний дүрэмд заажээ. Гэтэл Саудын ханхүү энэ дүрмийг зөрчин онгоцны бараг бүх тасалбарыг худалдан авсан аж. Саудын Арабын хааны гэр бүл энэ талаар ямар нэг тайлбар, мэдэгдэл хийсэнгүй.

Харин интернэт хэрэглэгчид “Шонхор шувуу өөрөө нисч чаддаг гэж хэн ч энэ ханхүүд хэлээгүй юм байх даа?” гэж хошигнож байна. Ингээд “Qatar Airways” нислэгийн компаний нэгэн нисгэгчийн авсан гэрэл зургийг та бүхэнд хүргэе. 

www.mnews.mn

Сэтгэгдэл