2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 02 сарын 01

Интернэтийг "дэлбэлсэн" нэгэн бичлэгийг хүргэж байна.  Оросын Москва хот дахь Эдийн засгийн дээд сургуулийн харъяа лицейн багш Василий Кузнецов рэп лекц уншсан биш интернэтийн од, ахлах ангийнхны шүтээн болжээ. 

Бүх зүйл лайкаас эхэлсэн гэнэ. 26 настай Кузнецов "Хэрэв гэрийн даалгавар маань 1000 лайк авбал рэп лекц уншина" гэж сурагчиддаа нийгмийн сүлжээгээр дамжуулан амлажээ. Ингээд 1000 лайк хүрсэн постынхоо хариуд багш Кузнецов "Самууны өмнөх үеийн Москва улсад явуулсан Догшин Иваны гадаад, дотоод бодлого" гэдэг лекцээ 40 минутын турш рэп хэлбэрээр үглэсэн байна.

Одоо багш гэрийн даалгавраа мөн рэп хэлбэрээр авах гэнэ. Нэмж өгүүлэхэд, Кузнецов багш бол Оросын "Яблоко" намын гишүүн.

www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • Hahaha IP: 139.5.216.16 2017 оны 02 сарын 08

    Tiim surtei uglej chadaj bgaa yumyy us tolgoigoo bazlaad hel am n eedreed hund l bgaa bololtoi
Сэтгэгдэл