2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 02 сарын 02

Аргын тооллын 2 сарын 2, Бархасвадь гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 6, Дэлгэрүүлэгч одтой, цагаан бич өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Суудал: Ус.

Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.    

www.mnews.mn

Сэтгэгдэл