2017/07/27 Улаанбаатар 28º
2017 оны 02 сарын 02

"Танд мөнгө хэрэгтэй бол ав, ав" гээд гудамжинд хүн зогсч байвал та яах вэ? Яг ийм үйл явдал Казахстаны Алма-Ат хотод болжээ. Бүх биен дээрээ мөнгө наасан залуу Алма-Атын гудамжинд зогсоод дэргэдүүр өнгөрсөн хүмүүст санал болгож байгаа талаар "NewTimes.kz" мэдээлэв. Тэгэхдээ бүр 1000 болон 2000 тенге (казах мөнгөн дэвсгэрт) шүү.

"Хэрэв та дутагдаж гачигдаж байгаа бол энэ мөнгөнөөс аваарай" гэж бичсэн цаас барьсан залуу Алма-Ат хотын Гоголийн гудамжинд "28 панфиловчуудын хүрээлэн"-гийн ойролцоо зогссоор байна. "Энэ залуу Зөвлөлт улсын бүрэлдэхүүүнд байсан бүх орноор явсан. очсон газар болгондоо ийм буяны үйл ажиллагаа зохион байгуулдаг юм" гэж нэгэн интернэт хэрэглэгч бичсэн бол зарим нь "Энэ их мөнгөө өнчин өрөөсөн хүүхдүүдэд тараавал зохино" гэжээ.  

Мөнгө тараадаг залуу "Би Чеченд очоод их гайхсан. Тэндхийн хүмүүс өөрсдөө над дээр ирж мөнгө наагаад байлаа, тэд ийм байдлаар бусдад туслахыг хүссэн юм" гэж ярилаа. 

www.mnews.mn 

Сэтгэгдэл