2017/04/24 Улаанбаатар -13º
2017 оны 02 сарын 02

Хятадын эрдэмтэд гар утсаас томгүй хэмжээтэй хүчирхэг компьютер бүтээж “MeegoPad” гэж нэрлэсэн талаар “Наньцзао Жибао” мэдээллээ. Дэлхийд хосгүй энэ компьютер ердөө 45 грамм жинтэй ч “Intel Atom”-н 4 цөмт процессортой, 4Гб шуурхай санах ой, 32Гб байнгын санах ойтой ба картын тусламжтайгаар 128Гб болгон тэлж болно.  “MeegoPad” нь ямар ч зурагтыг дэлгэц болгон ашиглах боломжтой, Bluetooth, Wi-Fi ашиглан USB C-Type-гээр (Micro USB 2.0, USB 2.0) нэгэн зэрэг 2 төхөөрөмж залгаж болно.  Корпусан дээрх товчлуурыг дараад асна, дотор нь хөргөх сэнс бий.

Сүүлийн 30 жил Хятадын супер компьютерууд дэлхийд тэргүүлсээр байна. Америк, Германы шинжээчдийн нийтэлсэн “Supercomputer TOP 500” жагсаалтыг Хятадын “Sunway TaihuLight” компьютер одоо ч манлайлсаар. Өмнө нь Хятадын “Tianhe-2” энэ жагсаалтыг тэргүүлж явсан, түүнийг бүтээхэд хятадууд 390 сая доллар зарцуулжээ.

Харин дэлхийн хамгийн хурдан, супер компьютер “Sunway TaihuLight” бол нэг секундэд 93 квадриллион үйлдэл хийх чадвартай, 10,65 сая ширхэг тооцоолох цөмтэй. Гэвч хятадууд үүндээ сэтгэл ханалгүй энэ компьютероос 10 дахин хүчтэй супер компьютер зохион бүтээж байгаа сурагтай. 

Супер компьютерийн салбараар тухайн орны үйлдвэрлэл, инновацийн түвшнийг тодорхойлдог юм байна. 2016 оны байдлаар супер компьютерийн тоог үзүүлбэл: Хятад 171, Америк 171, Герман 31, Япон 27, Франц 20, Их Британи 13, Польш 7, Итали 6, Орос 5, Энэтхэг 5. Харин дэлхийн бусад орон нийлээд 44 супер компьютертай.

www.mnews.mn 

Сэтгэгдэлүүд
  • Hitman IP: 202.72.245.122 2017 оны 02 сарын 02

    Goe medeelel bna tnx
  • бат IP: 182.160.5.89 2017 оны 02 сарын 02

    ийм пс донглууд зөндөө л байдаг шүү дээ. манайд л байхгүй байгаа
  • boldoo IP: 61.98.134.56 2017 оны 02 сарын 02

    hudalaa tarhi ugaaj bn. hu-.jaa nar baruuniig tehnologoor dabna gej hezee ch bhgui shuu,
  • пээ IP: 103.23.51.3 2017 оны 02 сарын 08

    гүгэлдээд харлаа үнэн2
  • bi IP: 202.9.41.106 2017 оны 02 сарын 15

    mongold ch orood irsen. Iim android box haa saigui bii. Medrel gatsaa l yum baidgiin
Сэтгэгдэл