2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 03

Оросын “Зөнбилгийн тулаан”-ы ялагч Елена Ясевич 2-р сард хэрхэн Аз хийморь, мөнгө дуудах тухай ийнхүү зөвлөж байна. 

- Эерэгээр сэтгэ. Байнга уурлаж бухимдаж байгаа хүн амжилтад хүрнэ гэж байхгүй. Гал улаан Тахиа өөрөө зоригтой, өөртөө итгэлтэй хүмүүст дуртай, иймээс өдрийг инээмсэглэлээр эхэл
- Өдөр бүрийг өөрийгөө хөгжүүлэхэд зориул. Залхуурал, шинийг танин мэдэх хүсэлгүй хүн л ядуурлын намагт шигддэг. Хэрэв та идэвхтэй, зорилго тэмүүлэлтэй байвал мөнгө дуудах аливаа шившлэгийн хүч 2 дахин ихэснэ. 
- Хариу талархаж сур. Зүгээр л “баярлалаа” гэж чин сэтгэлээсээ хэлэхэд л эерэг энергийг арвижуулж, буцаан авч ирдэг. 
-Хувь заяаны дохио, тэмдгийг анхаар. Зөн совиндоо итгэвэл аз ирнэ.
- Эх дэлхийтэй төгс зохицон амьдарч сур, байгалийн хишгийг зөв ашиглаарай. 
- Сарны энергийг ашиглаж бай. Сар арвижих үед таны мөнгө ч арвижих боломжтой. Шинэ сар гарах, Тэргэл сар гийхээс өмнө өрөө өгч дуусга. Зээлээр авсан мөнгөнөөс ядаж багыг ч болов дарахад таны мөнгө, хөрөнгө чинээ нэмэгдэх боломж гарна. 
- Сар буцах, хорогдох үед мөнгө бүү зээл. Хэрэв үнэхээр мөнгө төгрөг өгөх шаардлага гарвал дараах ёслолыг үйлдээрэй. Зээлэх, өгөх ёстой мөнгөө шөнө цонхны тавцан дээрээ тавьж хонуулна, дээр нь жижиг зоос цацаарай. Өглөө зоосуудаа цуглуулан улаан уутанд нэг нэгээр нь хийхдээ “Мөнгө мөнгөө дуудна, сайн үйлс сайныг дуудна. Өгч байгаа юм маань надад эд баялаг болоод буцаж ирэгтүн. Бага мөнгийг өгч 3 дахин ихийг авна” гэж шившээрэй. Энэ ёслолын ачаар таны мөнгө, эд баялаг багасахгүй төдийгүй зээлсэн мөнгө товлосон хугацаанд эргэх ирнэ. 

Орчуулсан Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • bolroo IP: 103.10.23.109 2017 оны 02 сарын 18

    bayaralalaa
Сэтгэгдэл