2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 03

Америкийн алдарт дуучин Бейонсе бие давхар гэдгээ мэдээлэн пост нийтэлсэн биш "Instagram"-н түүхэнд дээд амжилт тогтоосон талаар "The Verge" мэдээлжээ.Ихэр хүүхэд тээж байгаа гэсэн Бейонсегийн энэ пост ганцхан хоногийн дотор 8 сая лайк авчээ.

Өмнө нь иймэрхүү дээд амжилтыг дуучин Селена Гомес тогтоож байсан. Өнгөрсөн 6 сард түүний сурталчилгааны пост 6,3 сая уншигчдад таалагдсан юм. 

Дуучин Бейонсе ба түүний нөхөр рэппер Жей-Зи нар 2008 онд гэрлэжээ. Тэдний охин Блю Айви Картер одоо 5 настай билээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл