2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 03

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ганц тушаалаар Дотоод хэргийн яам, Онц байдлын яам, Мөрдөн байцаах газрын 16 генералаа зэрэг ажлаас халжээ. 16 генералын 2-ыг нь цэргийн албаас бүрмөсөн чөлөөлсөн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр үлдсэн 14 генералыг Орос гварди руу шилжүүлжээ. Путин түүнчлэн Крым, Севастополь болон Ленинград мужийн прокуророо солив. 

Генералуудыг бөөндсөн жинхэнэ шалтгааныг Путин л мэдэх байх. Хөндлөнгөөс ажихад Путин ийм байдлаар анх 2000 онд төрийн эрхэнд гарахдаа эхэлсэн ажлаа дуусгаж буй мэт. Ходорковский тэргүүтэй 1990-ээд оны олигархиуд, бизнес бүлэглэлийнхний учрыг олсон Путин одоо хүчний байгууллагадаа цэвэрлэгээ хийсээр л. Холбооны аюулгүй байдлын алба, Прокурорын газар, Цагдаагийн газраа “самраад” хаячихсан Путин ийнхүү Дотоод хэргийн яам, Мөрдөн байцаах газар, Онц байдлын яамаа барьж аваад “сэгсэрч” байна.  Энэ талаар #Путины илбэ буюу 8 тэрбум рубль http://mnews.mn/o3t  уншина уу.

Оросын хүчний байгууллагууд авлигад идэгдэж, цаагуураа бараг мафи болсон ганц жишээ дурдъя. ОХУ-ын Батлан хамгаалахын экс сайд А. Сердюков төрийн өмчийг шамшигдуулж хэдэн зуун тэрбум рублийг ард түмнээсээ хулгайлсан ч эрүүгийн хуулиар шийтгүүлээгүй.  Яагаад гэвэл, А.Сердюков бол Оросын экс Ерөнхий сайд Зубковын хүргэн. Харин Сердюковын нууц амраг Е.Васильева бол өнөөгийн Ерөнхий сайд Дмитрий Медведевийн эхнэрийн үеэл. Яагаа вэ, Батлан хамгаалах яаманд ажиллаж байхдаа генералуудыг “жижигрүүлж явсан” жаатай хүүхэн, түүний талаар мөн Сердюковын тухай манай сайт тухайн үедээ бишгүй л бичсэн дээ (Тэрбум тэрбумаар нь төсвийн мөнгө идсэн түшмэл клип гаргав http://mnews.mn/h9d). Тэр хүүхэн бас л ял шийтгэл завшаад өнгөрсөн. Харин одоо Путин бүгдийг хайр найргүй хуу цэвэрлэж дуусч байна

М.Цогзолмаа, www.mnews.mn


Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 103.229.123.13 2017 оны 02 сарын 04

    mongolin ard tumen putin shig hun songovol saihanaa
  • Zochin IP: 27.123.214.125 2017 оны 02 сарын 04

    Terbumaar n iddeg garuudad uzuuleed ugcheee. iim aaviin huu Mongold heregtei bna
Сэтгэгдэл