2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 04

Аргын тооллын 2 сарын 4, Санчир гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 8, Гоё хүүхэн одтой, хар нохой өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Суудал: Мод.

12 цаг 20 минутад сар тал болно. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 1 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.   

www.mnews.mn

Сэтгэгдэл