2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 04

Амралтын өдөрт тань зориулан амтат жигнэмэгийн жор санал болгож байна. Өглөөний цайндаа тэжээллэг, ашигтай ийм жигнэмэг хийж гэрийнхнээ дайлаарай. 

Орц: 
овъёосны нэвс — 12 хоолны халбага
ус — 1,5 стакан
өндөг  — 1 ширхэг
интоор — 50 грамм (хөлдөөсөн өөр жимсээр орлуулж болно)
хушга — өөрийн хүслээр
корица(шанц) — өөрийн хүслээр
элсэн чихэр— 3 хоолны халбага
алим — 1 ширхэг

Хийх аргачлал:
Овъёосны нэвс дээр буцалсан халуун ус хийж 4 минут байлгана. Дээр нь алим, интоороо дөрвөлжин хэрчиж хийнэ, тэгээд элсэн чихэр, өндгөө нэмээд сайн хутгах хэрэгтэй. Ингээд жигнэх хэвээ тосоор тослон зуурмагаа хийж дээгүүр нь корица, нунтагласан хушгаа цацна. Зуурмагтай хэвээ шарах шүүгээндээ хийж 180 градуст 30 минутын турш при жигнэнэ. Тавтай, сайхан цайлаарай!

www.mnews.mn

Сэтгэгдэл