2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 04

Английн ханхүү Уильям, Гарри нар Лондон хотод ээж Дианадаа зориулж хөшөө босгоно гэж мэдэгдэв. Ард түмний гүнж хэмээн алдаршсан Диана гүнж 1997 онд автын ослоор өнгөрсөн билээ. 

“Ээж маань өнгөрснөөс хойш 20 жил өнгөрлөө, одоо түүнд зориулан хөшөө босгох цаг иржээ. Ингэснээр Диана гүнж маань Англи төдийгүй даян дэлхийд эерэгээр нөлөөлж байсныг хүлээн зөвшөөрч байгаа юм. Диана гүнжийн хөшөө нь Кенсингтоны ордонд зочлон ирэх хүмүүст түүний амьдрал, өв уламжлалын талаар эргэцүүлэн бодоход тустай гэж найдаж байна” хэмээн хан хөвгүүд мэдэгдэлдээ өгүүлжээ. 

Диана гүнжийн хөшөөг хэн бүтээх нь одоогоор тодорхойгүй байна, гэхдээ хан хөвгүүд уг хөшөөнд өргөсөн хандивыг цуглуулах тусгай комиссоо хэдийн томилжээ. Ханхүү Харри “Ээжийн тухай дурсамж надад цөөхөн байдаг, гэхдээ ээж маань надаар бахархах тийм алхам, үйлдэл хийхийг би үргэлж хичээдэг” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл