2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 05

Аргын тооллын 2 сарын 5, Адъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 9, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин гахай өдөр. Барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Авахуй. Суудал: Хий.

Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин өчүүхэн ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл