2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 02 сарын 05

Нүдний доор хар бараан тойрог үүссэн тохиолдолд энэ жороор ханд бэлдэн хэрэглээрэй.

Жор: 
- балжингарма цэцэг
- яншуй (хатаасан байж болно)
-шар дэр (шалфей буюу мөгөв, хулгана сүүл)

Бэлдэх арга: 
Дурдсан бүх бүтээгдэхүүнээс 1-2 цайны халбагыг авч дээр нь 1 стакан халуун ус хийнэ. 2 цагийн турш байлгаж хандална. Дараа нь мөс хөлдөөх саванд (хэв) хийж хөлдөөгчид тавиарай. Ингээд өглөө, оройдоо нүдний орчимд ийм хөлдөөсөн мөсөөр арчина. Цэцгийн хандтай ус таны арьсанд шингэх ёстой, иймээс дараа нь арчиж болохгүй, угааж болохгүй. Зарим хүнд ингэж мөсөөр арчсаны дараа хөхөрсөн газар улайдаг. Бүү сандар, энэ хүйтэн мөсөөс болж байгаа хэрэг, хоёрхон минутын дараа бүх юм хэвэндээ орно. 

www.mnews.mn

Сэтгэгдэл