2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 02 сарын 05

Алдарт жүжигчин Анжелина Жоли салсан нөхөр Брэд Питтдээ шинэ шаардлага хүргүүлжээ. Энэ удаа жүжигчин бүсгүй сар бүр 100 мянган долларын тэтгэмж хүүхдүүддээ төлөхийг Брэдээс шаардав.

Жоли” Энэ мөнгө 6 хүүхдийн өдөр тутмын зардалд хүрэлцэнэ, хооллох, хувцаслах, сургах, зугаа цэнгэл гэх мэт” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ Анжели Жоли энэ мөнгөний заримыг тусгай санд хадгалан 6 хүүхдийнхээ ирээдүйд зориулах гэнэ. Жоли “Өмнө өгсөн 1,2 сая долларын 250 мянгыг тэр санд хийсэн” хэмээжээ. Брэд, Анжелина хоёр салаагүй байхдаа тэр санг 6 хүүхдийнхээ ирээдүйн амьдралын баталгаа болгон хамтран байгуулсан юм байна. 

Харин Брэд Питтийн өмгөөлөгч энэ талаар “Хүүхдүүдэд өгөх мөнгөний хэмжээ чухал биш. Манай үйлчлүүлэгч гэхдээ хуучин эхнэртээ мөнгө төлөхийн оронд шууд тэр сан руу хийхийг хүсч байгаа” хэмээн тайлбарлав. 

Холливудын цуутай хос одоо хүртэл хэн нь 6 хүүхдээ асрамжлах асуудлаа шийдэж чадахгүй байна, Анжелина ганцаараа 6 хүүхдээ өсгөнө гэсэн бол Брэд хамтран өсгөх санал тавьжээ. Иймээс тэдний гэр бүл цуцлах ажиллагаа мөддөө дуусахгүй бололтой.

www.mnews.mn

Сэтгэгдэл