2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 02 сарын 06

Аргын тооллын 2 сарын 6, Сумъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 10, Гөрөөсөн толгой одтой, хөх хулгана өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Сансар. Суудал: Гал.

Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улайны үйл, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл