2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 06

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп "Fox News" телевизэд ярилцлага өглөө. "АНУ ерөөсөө Оростой түнжин хагарах хэрэггүй, түүний оронд эвтэй, найртай байсан нь дээр. Гэхдээ би Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэл амаа ололцох эсэхээ мэдэхгүй байна" хэмээн Трамп мэдэгдлээ.  "Москва хэрэв Исламын улсын алан хядагчдын эсрэг хийх тэмцэлд тусалбал сайнсан гэж Трамп энэ ярилцлагын үеэр хэлсэн" хэмээн "The Washington Post" цохон тэмдэглэжээ.  

Дональд Трамп Оросын тэргүүн Путиныг хүндэтгэдэг тухай ярихад "Fox News"-н хөтлөгч Билл О'Рейли "Өрнөдийнхөн Москва, Путиныг алуурчин гэж буруутгадаг" хэмээн сануулав. Харин Трамп "Олон алуурчин бий, манайд ч гэсэн. Тэгвэл та өөрийн эх орны талаар юу гэхэв? Манай орон огт гэм зэмгүй, ариухан гэж боддог юм биш биз?" хэмээн хариу барив. 

Трампын энэ мэдэгдэл америкчуудыг шоконд оруулжээ. "CNN" энэ талаар бичихдээ "Дональд Трамп одоо Кремлийн хэллэгээр ярьж эхэлжээ" хэмээв.

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 116.44.154.116 2017 оны 02 сарын 10

    Tranp zov l heljdee
Сэтгэгдэл