2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 06

Байгаль нуурын тув тунгалаг мөсөөр оросууд шидэт номын сан барьжээ. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс хамгийн нандин хүслээ илгээснийг тэд ийнхүү мөсөн баримал, хөшөө болгон биежүүлжээ. 

Хайртайгаа учрах, дэлхийг тойрон аялах, араатны хэл сурах гэх мэт олон мөрөөдлийг дэлхийн 5 хэлээр энд мөсөөр сийлжээ. Нийт 1000 гаруй өгүүлбэр болсон ба 200 гаруй тонн мөс ашигласан аж. Сонирхуулахад 2 сарын турш эдгээр хүсэл мөрөөдлийг тусгай сайтан дээр цуглуулжээ: www.событиясибири.рф. Та ч гэсэн хүслээ ийшээ илгээж яагаад болохгүй гэж?

Хаврын урин цаг ирж шидэт номын сан хайлмагц эдгээр хүсэл бодитоор хэрэгжинэ гэж энэ хүмүүс итгэж байна. Итгэх эсэх нь таны хэрэг. Жуулчдыг татахын тулд юу эсэхийг хийх билээ.

Эцэст нь та бүхэнд шатдаг мөсийг харуулъя. Агуу Байгаль нуурын мөс яг л түүдэг гал мэт шатаж байгаа бичлэгийг хүлээн авна уу. Үүний шалтгаан нь усан доор хуримтлагдсан шатдаг бодисууд гэнэ. Зун ийм шатдаг хий зүгээр л агаарын хөөс, бичил бөмбөлөг маягаар усан дээр хөвдөг бол харин өвөл аюултай, мөсөн доторх хоосон зайг дүүргэдэг. Харин энэ нь нутгийн иргэдэд азтай юм болжээ, тэд жуулчдыг гайхашруулан ийм "илбэ" үзүүлэх болжээ. 

М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл