2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 02 сарын 07

Аргын тооллын 2 сарын 7, Ангараг гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 11, Хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Суудал: Шороо.

Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.    

www.mnews.mn

Сэтгэгдэл