2017/10/19 Улаанбаатар -11º
2017 оны 02 сарын 07

Эрдэмтэд 1 сая гаруй хүмүүст судалгаа хийсний эцэст ямар хүнс хэрэглэвэл чихрийн шижин тусахаас сэргийлж, тархинд цус харвах эрсдэлийг бууруулдагийг олж мэджээ. Тэдний тогтоосноор энэ нь магни агуулсан хүнс байв, иймээс та чихрийн шижин ба инсультээс сэргийлье гэвэл магниар баялаг хүнс хэрэглээрэй.

Хятадын эрдэмтэд судалгаанд сайн дураар хамрагдсан хүмүүсийн эрүүл мэндийн картад дүн шинжилгээ хийж үзэхэд магни агуулсан хүнс тогтмол хэрэглэдэг тохиолдолд чихрийн өвчин тусах магадлал 26%-иар, тархинд цус харвах эрсдэл 12%-иар, зүрхний шигдээс тусах эрсдэл 10%-иар буурсан байлаа.

Магни их агуулдаг хүнс бол самар, ногоон навчит ногоо (бууцай, мангольд гэх мэт), какао, гурвалжин будаа, цагаан будаа, бүхэл үрийн гурилаар хийсэн талх юм байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл