2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 02 сарын 07

-Оросын тоймч Эдуард Лимоновын нийтлэлээс-

Тэр Австралийн Ерөнхий сайдыг гомдоочихсон, утсаар ярьж байгаад харилцуураа чулуудсан. Гэтэл Обама ажлаа өгөх гэж байхдаа Австралийн цагаачдыг Америкт хүлээн авах тухай гэрээ байгуулж орхисон байв. 

Трамп бас Мексикийн Ерөнхийлөгчийг гомдоосон, АНУ ба Мексикийн хооронд хана, хашаа сүндэрлүүлнэ гэж. Трамп тэгээд Мексикийн бүх бараанд асар өндөр татвар ногдуулж тэр мөнгөөрөө нөгөө хашааныхаа мөнгийг гаргаж авах юм байх. Өөрөөр хэлбэл, хоёр орны дунд барих хашааг Мексикийн мөнгөөр босгоно гэсэн үгэндээ тэр хүрэх нь. 

Трамп даян дэлхийн бүх мусульманчуудыг гомдоогоод хаясан, юуны түрүүнд Ирак, Иран, Сири, Сомали, Судан, Ливи, Йеменийг. Тэднийг Америкт орж ирэхийг хориглосон, заримыг 3 сар, нөгөө хэсгийг 4 сар гэх мэт. Гэхдээ энэ бүх хоригийн дараа мусульманчуудын эсрэг бүр илүү хатуу арга хэмжээ авах нь тодорхой. 

Трамп өөрийн орны либераль сэхээтнүүдийг ч гомдоов, түүнчлэн бүх гажиг амьтдыг жишээ нь дуучин Мадонна, бохир бөгөөд баян рок-н-роллчдыг, энэ оронд үлгэрийн мэт баяжсан Холливудын бүх эр эм жүжигчнийг, зуршлаа өөрчлөхийг хүсдэггүй завхай зайданчуудыг ч гомдоогоод амжив. 

Трамп олон амьтныг гомдоосон, бүр гэргий Меланьягаа хүртэл. Меланья нэг бол огт харагдахгүй, олны өмнө гарч ирлээ гэхэд аз жаргалгүй, яг уйлах гэж байгаа мэт л харагдахын... 

...Америкийн улстөр өөрийн уламжлалт эрэгтэй хэв маягт буцаж оров уу? Харин саксофонтой Билл Клинтон мөнхийн дагуул Левинскийн хамт, мөн Цагаан ордны зүлгэн дээгүүр бүжиглэх мэт алхах Обама ... уламжлалт бус болж таарсан уу? Тэд бол зүгээр л улстөр дэх “өнгөт хүүхдүүд” үү? Тийм л болж таарлаа. Обама болохоор хүүхэмсэг хотын бодлого явуулсан, яагаа вэ нөгөө Мадонна ба Холливудын жүжигчдэд, Оскартай Мерил Стрип мэтэд зориулсан.

...Дэндүү завхай үе, гуравдагч хүйс, ээжгүй гэр бүл дэх хоёр аавын эрин... өнгөрчээ. Америкийг умардын хүнд салхи, жинхэнэ эр хүний салхи нөмрөн авлаа. ...Одоо ямар ч феминистүүдийн жагсаал байхгүй, мөн лесбичүүд, гуравдагч хүйс, дөрөвдөгч хүйс, трансжендерүүд, хиппийг залгамжлагчид ч байхгүй...

Зүгээр л ТҮҮХ эрэлхэг эр нүүрээ ил гаргав, хөлдөлт ба мөстөлтийн шинэ эрин эхэлжээ... Удирдагч нь Дональд Трамп....

Ер нь энэ бүхний буруутан нь бид, бас халифат.... Үнэндээ Орос бол Трампын хувьд үлгэр загвар, харин манай Ерөнхийлөгч Путин бол түүний шүтээн. ...Трамп, Путин хоёр удахгүй уулзана. Даян дэлхийн зүрх хүчтэй цохилох болно. Бид гэнэтхэн л бүгдэд хэрэгтэй болчихож. Бүгд гэнэт биднийг ойлгожээ. ...Францын Ерөнхийлөгчийн сонгуульд “барууны тал”-аас нэр дэвшигч Франсуа Фийон болохоор Герман, Франц, Оростой илүү ойр дотно харьцахыг санал болгож байна... 

Мэдээж, Трамп биднийг Хятадын эсрэг тэмцэлдээ ашиглахыг хүсчээ. Европ ч гэсэн Америктай зөрчилдөхдөө биднийг өөрийн талд байлгахыг хүсч байгаа. Фийоны ишлэлийг та бүхэнд хүргэе. Тэр бидний талаар “Энэ бол хөнгөмсөг хандаж болохгүй аварга том орон. Хэн эрүүл ухаантай байхдаа Оростой зөрчилдөхийг хүсэх билээ?” гэсэн. Энэ ч үнэн шүү, хэн зөрчилдөхийн?

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • мх IP: 202.55.191.76 2017 оны 02 сарын 07

    ОРСУУД МОДАНД ОРЖ БАЙНА ГЭЖЭЭ...
  • иргэн IP: 202.170.84.231 2017 оны 02 сарын 07

    Трампийн эсрэг сурталчилгааны захиалгат мэдээний нэг юм уу даа.Тэгэхдээ бас ч зүгээргүй, түүний Оростой хийх зөөлөн харилцааг таслах санаатай юм даг уу.... гэж ойлголоо. Ер нь энэ АНУ чинь хэт анархист орон юм уу...даа. Огцорсон ерөнхийлөгч Обомагийнхаа турхиралтаар л Трампийн эсрэг ажиллагаа явуулаад байгаад нь гайхаж байна.
  • Hahaha IP: 139.5.216.16 2017 оны 02 сарын 08

    Orosyydiin magtaal saishaald dyrtai gej hahahaha
Сэтгэгдэл