2017/12/17 Улаанбаатар -25º
2017 оны 02 сарын 08

Аргын тооллын 2 сарын 8, Буд гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 12, Өглөгт охин одтой, улаан бар өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Суудал: Төмөр.

Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бумбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл