2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 02 сарын 08

Цагаан гаа, корица, куркум зэрэг халуун ногоо нь бактериудыг устгаж эсүүдийг хамгаалдаг гэж эрдэмтэд мэдэгдлээ. “Халуун ногоо бол хүчтэй антибиотик мэт нөлөөлдөг, мөн хорт хавдар, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, түүнчлэн инсулин ба антиоксидантыг зохицуулагч юм. Эдгээрийг бага тунгаар хоолондоо хэрэглэвэл эрүүлжихэд тустай” гэж Жоржтауны их сургуулийн доктор Гарри Г. Прейс мэдэгдлээ. 

Энэ удаа куркумын талаар өгүүлье. Куркум бол хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, шар куркумын бүтцэд ордог карри гэдэг нунтаг нь маш хүчирхэг антиоксидант болох куркуминыг агуулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар куркумин нь хорт хавдрыг эмчлэхэд тусалдаг нь тогтоогджээ.

Шилэн хуруунд (in vitro) хийсэн туршилтаар куркумины нөлөөгөөр түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийн 80% нь устаж байв. Түрүү булчирхайн хорт хавдартай хүний эсүүдийг туршилтын оготнод суулгаж куркумин өгөхөд хорт хавдрын эсүүдийн өсөлт эрс буурчээ. Бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдартай эсүүдийг ашиглан ингэж туршихад мөн адил үр дүн үзүүлсэн байна.

Судлаачид “Куркумин нь хорт хавдрыг үүсгэдэг генүүдийн идэвхжлийг блоклодог” гэж үзэж байна. Куркумин мөн үрэвслийг багасгадаг тул амьтдын үе мөчний хаван, тархины гэмтэл даамжрахыг багасгаж байв. Калифорнийн их сургуулийн судлаачид ийм нэгэн туршилт хийжээ. Тэд куркуминыг бага тунгаар Альцгеймерийн өвчтэй хулганад өгөхөд тэдгээр хулганы тархины s-бляшек 50%-иар багассан байна. Гэхдээ хоолны амтлагч болгон үйлдвэрийн аргаар савласан куркум яг ийм үйлчилгээ өгдөг эсэх талаар эрдэмтэд тодруулсангүй.

www.mnews.mn

Сэтгэгдэл