2017/09/23 Улаанбаатар
2017 оны 02 сарын 09

Аргын тооллын 2 сарын 9, Бархасвадь гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 13, Найралт эх одтой, улаагчин туулай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Суудал: Огторгуй.

Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улай гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл