2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 09

Сомали улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Америкийн иргэн Мохамед Абдуллахи Фармаджо ялалт байгуулжээ. Америк, Сомали гэсэн 2 орны паспорттой Фармаджо лхагва гарагт албан тушаалдаа орно гэж "Reuters" агентлаг мэдээллээ. 

Мохамед Абдуллахи Фармаджо сонгуулийн 2-р шатанд тус орны өнөөгийн Ерөнхийлөгч Хасан Шейх Мохамудыг ялсан юм байна. Сомалийн нийслэл Могадишо хотын хамгийн аюулгүй газар гэж тооцогддог нисэх буудлын сарайд тус орны парламентын гишүүд сонгуулиа явуулжээ. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн 3 дахь шатанд 2 хүн үлдсэн ч Хассан Шейх Мохамуд гэнэт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв. Тэгээд Мохамуд сонгуулийн 3-р шатанд оролцохоос татгалзсан байна.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Фармаджо өмнө нь тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Сомали улс 1991 онд Сиада Баррегийн дэглэм унасны дараа нэгдмэл улс байхаа больсон. Өнөөгийн Засгийн газрын мэдэлд Могадишо хот ба ойролцоох хэдэн район үлдсэн ба бусад нутгийг босогчид, хууль бус бүлэглэлүүд захирдаг юм байна. 

 www.mnews.mn

Сэтгэгдэл