2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 09

Америкийн дуучин Мадонна хоёр охин өргөж авсан тухай албан ёсоор мэдээллээ. "Малави улсаас ихэр охин үрчилж авах ажиллагаа маань дуусч, албан ёсны бичиг баримтаа цэгцэлсэн. Тэд манай гэр бүлийн гишүүн болсон явдалд би маш их баяртай байна" хэмээн Мадонна интернэтэд бичжээ. 

Охидын нэрийг Стелла ба Эстер гэдэг юм байна. Тэдний ээж нь 2012 онд ихэр охидоо төрүүлсний дараахан өнгөрчээ. Охидыг эмээ нь асрамжилж байсан, гэвч чадал нь хүрэхгүй гээд Мчинджи хотын  "Home of Hope" Өнчин хүүхдийг асрах газарт өгчээ.  

Мадонна өмнө нь 2 хүүхдийг (хүү, охин) Малави улсаас өргөж авсан юм. Тодруулбал, дуучин хүүхэн 2008, 2009 онд Дэвид Банд ба Мерси Жеймс нарыг үрчлэн авсан билээ. 

Мадонна 10 гаруй жилийн өмнө Малави улсад "Raising Malawi" сан байгуулан, олон арван сургууль, эмнэлэг барьж өгсөн юм. Тус сан 2017 онд Хүүхдийн мэс засал, эрчимт эмчилгээний төв байгуулах гэнэ. Малави улсад анхны болох энэ төвийг Мадоннагийн охины нэрэмжит болгон "Mercy James Institute for Pediatric Surgery and Intensive Care" гэж нэрлэх гэнэ. 

 www.mnews.mn

Сэтгэгдэл