2017/07/24 Улаанбаатар 14º
2017 оны 02 сарын 09

Оросын Төрийн дум (парламент) 2 сарын 8-нд орон сууцны үнэгүй хувьчлалд хугацаа гэж заахаа больсон тухай хуулийн шинэ төслийг хэлэлцэж баталжээ. Уг нь энэ улс орон сууцны үнэгүй хувьчлалаа 2017 оны 3 сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байсан юм. 

Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин анхнаасаа л орон сууцыг хугацаа заалгүй, үнэ төлбөргүйгээр ард түмэндээ хувьчлах талыг баримталж байжээ. Одоо түүний хүссэний дагуу парламентын гишүүд хуулиа баталж, орон сууцны үнэгүй хувьчлалыг хугацаагүй үргэлжлүүлэхээр болжээ. 

Орос орон 1992 оноос орон сууцаа үнэгүй хувьчилж эхэлжээ. Анхны хувьчлал 2007 онд дуусах байсан ч Засгийн газар нь хэд дахин сунгасаар өнөөг хүрчээ. Өмнө нь үнэгүй хувьчлалаа 2020 он хүртэл сунгана, гэхдээ өнчин хүүхдүүд, газарт орсон байшинд амьдардаг иргэд, Крымын оршин суугчид гэх мэтээр тусгай ангилал заахаар ярьж байсан юм. Харин одоо Оросын депутатууд эх орныхоо бүх иргэнд хугацаа заалгүйгээр орон сууцаа үнэ төлбөргүй хувьчлах боломж олгосон хуулийг баталлаа

Нэмж өгүүлэхэд, Орос улсын хүн амын тоо 146 сая билээ. Тодруулбал, 2017 оны 1 сарын 1-ний байдлаар 146'838'993 хүнтэй. Оросын Холбооны улс ийнхүү хүн амын тоогоороо дэлхийд 9-д жагсч байна. 

"Орос шиг бай л даа" гэж Монголын эрх баригчдад хандан хэлье, 146 сая хүнтэй агуу Орос бүх иргэнээ үнэгүй орон сууцаар бүрэн хангана гэж байхад 3-хан сая хүнтэй манай улс ядаж өнчин өрөөсөн хүүхдүүд, хийдгээ хийгээд гавьяаны амралтандаа гарсан ахмадууд, амиа үл хайрлан зүтгэдэг цэрэг армийнхан, цагдаа, аврах албаныхан зэрэг зарим салбарын хүмүүсийг заавал орох оронтой байх хууль баталмаар байна. 

Манайхны дуурайх дуртай Швейцарь, Швед, Голланд зэрэг орон ядууст зориулсан орон сууцыг Засгийн газар нь олноор нь барьж ард иргэдээ харж үздэг юм билээ. Манай төр засаг ядаж л нийтийн байр олноор барьж, барилгын салбарт ноёрхсон баячуудын бизнесийг бут цохих хэрэгтэй. Ядаж л бодлогоороо тэднийг дэмжихгүй бол тэд үнээ хямдруулахгүй хаачихын?

Орос шиг орон сууцны үнэгүй хувьчлал хий гэж энэ элитүүдээс шаардаад нэмэргүй байх. Гэхдээ манай Засгийн газар ядаж өөрөө барилга бариад түүнээ ядуустаа, өрөө хөлсөлдөг дунд давхаргынхандаа хямдаар хөлслүүлэн сар тутам төлбөрийг нь авдаг болбол хэдэн арав, зуун орон сууцтай түүнээ өрөө өрөөгөөр нь хөлслүүлэн мөнгө хүүлж суудаг хэрнээ төрдөө нэг ч төгрөгийн татвар төлдөггүй зарим нэгнийг ёстой "будаа болгоно доо" гэж би мунхагланам.

Улаанбаатарын утааг багасгах хамгийн энгийн арга бол их хотынхоо дагуул хотуудыг барих. Утаанбаатарын гэр хороололд нүүрс түлж гадаа жорлонтой амьдрахын оронд хөдөөгийн орон сууцад тавлаг амьдрах хүн зөндөө, зөндөө. Төр засаг зүгээр л мөнгөөр зодоод дэд бүтцийг нь бариад өгчих хэрэгтэй. Их хотдоо шигдсэн монголчууд одоо малаа бэлчээрээр хариулан эртний монгол уламжлалаар амьдрахгүй нь тодорхой, тиймээс орон сууцжуулах бодлогыг л явуулах ёстой. Утаагүй зуух, цахилгааны төлбөрийг үнэгүй болгоно гэж солиорч байхаар шууд л орон сууц бариад байх хэрэгтэй. Эсвэл эгэл монголчууд эх нутагтаа хүн шиг амьдрах нь элитүүдэд ашиггүй юм болов уу? 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • ZOCHIN IP: 98.226.83.151 2017 оны 02 сарын 09

    mongolchuudad huuliin batalgaa amjirgaanii bolomj olgoogui uchraas tedniig 4 uuliin dund horduulj alakh bodlogo yavagdsan doo.
  • ZOCHIN IP: 98.226.83.151 2017 оны 02 сарын 09

    mongol khun nutagtaa ali bolokh khol baival amidraliin batalgaa baihgui gene dee.ene shudraga yumuu.baigaliin baylagt sadaa bolson piskanuudiig 1 dor horduulj alnaa l gej bna.
  • За зайлаа IP: 103.212.119.154 2017 оны 02 сарын 10

    Угаасаа бүх байрыг үнэгүй л хувьчилсаншдээ
  • ташуур IP: 202.126.89.186 2017 оны 02 сарын 11

    хэдхэн хүний эрх ашгаас монголчууд хохирсоор төр засаг нь улам чадваргүй шуналтай өчүүхэн хүмүүсээр дүүрч байгаа нь сүйрэх устах аюулыг дагуулдаг гэдгийг ягаад ойлгохгүй байна сэрээч ард түмэн минь
  • Зочин IP: 202.9.41.127 2017 оны 02 сарын 16

    Тэр барилгын цаана улс төрчид байна шүү дээ.
  • Зочин IP: 182.160.35.139 2017 оны 02 сарын 16

    Манайд соц үеийн бүх байрыг үнэгүй хувьчилчихсан ш дээ, сэтгүүлч ээ.
  • Зочин IP: 202.21.100.162 2017 оны 02 сарын 17

    Утааны эсрэг гэж далимдуулж мөнгө халаасандаа хийж байга болохоос Утаан дунд амьдарч байгаа хүмүүс сонин биш шүү дээ, Манай эрх баригчдын ЭРХЭМ ЗОРИЛГО бол Ард түмнийг үгийн урнаар мунхаруулж өөрсдийн түрийвчийг түнтийлгэх.
  • аа IP: 103.23.51.3 2017 оны 02 сарын 17

    ойсонүй энэ оросод хүн бүр байр үнэгүй хувьчлахуу
  • Баярсайхан IP: 122.201.21.107 2017 оны 02 сарын 19

    Эд мөнганий өвчинөөр бүр цххшилбал хорт хавдраар өвчилсөн луйварчдад тийм нинжин сэтгэл өчүүхэн ч байхгүйгээс хойш орон сууцтай болох тухай мөрөөдөхийн ч гарз Ударгүй газар хөдлөх нь тодорхой бүгд цугамидуулна шүү дээ тэр хуурамч хулхи иатертадаар барьсаг үрлийн оромжтой ч яалаа,күмүүс минь зовж олсноо тэгж бүү үрэг таоан хийгээрэы үнэн шүү.
  • bold IP: 168.235.206.223 2017 оны 02 сарын 21

    Ard tumeniig yduu bailgah ni uls torchidod ashigtai yagaad gewel yduu huniig huurch mehelhed amar teged bodlogoor yduu bailgad bga ym
Сэтгэгдэл