2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 10

Алдарт дуучин Бейонсе, рэппер Жей Зи нар бяцхан охиныхоо ирээдүйг одооноос баталгаажуулахаар шийджээ. Тэд 5 настай охин Блу Айвид зориулан шинэ бизнес санаачлав. Бейонсегийн компани албан ёсоор "Blue Ivy Carter" гэдэг худалдааны нэрийг цаашид арилжааны зорилгоор ашиглахаар бүртгүүлжээ. Уг нь тэд "Blue Ivy" гэж нэрлэхийг хүссэн ч хэн нэгэналь хэдийн бүртгүүлэн өмчилчихсөн тул тэд өөрсдийн овгоо нэмээд "Blue Ivy Carter" болгожээ.

Бяцхан охин өөрөө бараа таваарынхаа сав, боодол боодлын дизайныг гаргах гэнэ. "Блу Айви" нэрийн брэнд нь гоо сайхны бүтээгдэхүүн, будаг шунх, үнэртэй ус, үс арчлах хэрэгслээс өгсүүлээд хувцас, гар утас, видео тоглоом гээд олон бараа үйлдвэрлэх юм байх. Иймээс худалдан авагчид удахгүй дэлгүүрийн лангуун дээр "Blue Ivy Carter" худалдааны тэмдэгттэй бараа харах нь. 

 www.mnews.mn

Сэтгэгдэл