2017/03/26 Улаанбаатар -12º
2017 оны 02 сарын 11

Аргын тооллын 2 сарын 11, Санчир гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 16, Их морь одтой, шарагчин могой өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Суудал: Уул.

8 цаг 34 минутад сар тэргэл болно. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • a IP: 27.123.214.104 2017 оны 02 сарын 11

    2 сарын зурхайгаа тавиж өгнө үү аль сайтаас орчуулдаг вэ
Сэтгэгдэл