2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 11

Өнгө үзэмжтэй, баярын ширээн дээр л залмаар энэ зууш (эсвэл рулет, ороомог гэж ч болно) үнэхээр амттай. “Дээд урууландаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй”. Өглөөний цайны сайхан цайны хачир ч болно. Ийм ороомог хийх их амархан. 

Орц: - майонез (цөцгий)   130 гр+60гр-өндөг  4 ширхэг- боодолтой бяслаг  2 ширхэг - гоньд шинэхэн (өөрийн хүслээр)- сармис  1 хумс- хар чинжүү (өөрийн хүслээр)- давс (өөрийн хүслээр)- лууван  1 ширхэг

Хугацаа      25 минут

Хийх аргачлал: 
Бяслагаа хөргөгчид 20 минут байлга, энэ хооронд өндөгөө хагалж дээр нь давс, хар чинжүү нэмэн сайн хутгах ёстой. Одоо майонез хийж дахин сайтар хутга.Хэрэв та ороомогоо зураг дээрх шиг чимэхийг хүсвэл жигнэх хэвэн дээрээ пергамент цаас дэвсээд лууван ба гоньдоор цэцэг, навч урлаарай. Одоо маш болгоомжтойгоор зуурмагаа энэ цэцэг, навчин дээрээ асгана. Эвгүй хөдөлбөл цэцэг хөвж гарч ирэхийг анхаар. Одоо шарах шүүгээгээ халааж өндөгтэй энэ зуурмагаа алтлаг цайвар өнгөтэй болтол жигнээрэй. 180 градуст 10 минут жигнэхэд хангалттай. Бэлэн эсэхийг шалгах амархан, хэрэв омлетон дээр хөөсөн бөмбөлөг гарч эхэлбэл бэлэн гэсэн үг. Шарах шүүгээнд жигнэж байх хооронд доторх хачир бэлд. Нөгөө бяслагаа хөргөгчөөс гаргаж ирэн том үрүүл дээр үрж, дээр нь сармис, гоньдоо жижиглэн хэрчиж хийнэ. Дээр нь жаахан майонез нэмээд сайн хутга. Бэлэн болсон омлетоо шарах шүүгээнээс гарган жаахан хөргөнө, дараа нь маш болгоомжтойгоор хүнсний гялгар уутан дээр дэлгээрэй. Нойтон халбагаар тэгшилж бяслагтай хачираа тараана. Одоо гялгар уутандаа ороогоод л гүйцээ. Гялгар уутаас ороомогоо гаргаж ирээд илүү дутууг нь хутгаар хэрчиж авна. Ямар гоё ороомог болсныг хар даа!Ер нь ийм рулетийг орой хийвэл сайн, хэрэв өдөр хийсэн бол 2 цаг байлган амт шимт нэвт шингэсний дараа идэж болно. Хадгалах бол хөргөгчинд хийхээ мартаж болохгүй. Тавтай, сайхан зооглоорой!

www.mnews.mn

Сэтгэгдэл