2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 02 сарын 12

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор Өвөрмонголын нэрт морин хуурч Чи Булаг уригдан оролцжээ. Чи Булаг бол Хятадын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч, соёлын нэрт зүтгэлтэн. Манай хөрш Хятад улсын Хөгжмийн их сургууль түүний нэрэмжит гэхээр ямар их алдар цуутай хүн болох нь тодорхой. 

Сонирхуулахад, Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн Д.Болд энэхүү нэвтрүүлэгт оролцжээ. Тэр өөрийн өвөө Ардын жүжигчин, төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьяны дүрийг хэрхэн бүтээснийг та бүхэн хүлээн авч үзээрэй. 

Алдарт Чи булагийн түүхэнд мөнхрөх ишлэл:
- Соёл, цус 2 минь их гүрэн хэвээрээ байгаа
- Армонголчуудын үсэг нь хэвтээ боловч үг нь босоо, өвөрмонголчуудын үсэг нь босоо боловч үг нь хэвтээ.
- Морин хуурыг дэлхийд хийл хөгжим шиг мэддэг болгох нь миний хүсэл.
- Монгол түмнийхээ төлөө үхэх нь миний жаргал.
- Хөөрхий бидний өвөрмонголчууд тэнгэрт гаръя гэхэд шатгүй, газарт орьё гэхэд нүхгүй. Армонголчууд хужаа гэнэ, ах хятадууд Монгол гэнэ.
- 50 жилийн дараа монгол хэлээ мэддэг хүн цөөрөх байх (Өвөрмонголд ажил хэргийн шаардлагаар хятадаар ярьдаг). Гэтэл хэл үгүй бол соёл үгүй...

"Херо энтертайнмэнт", "Монгол тулгатан" төслийн хамт олны ээлжит шинэ нэвтрүүлэг C1, MN25 зэрэг олон телевизээр хэдийн цацагдсан. Харин өнөөдөр буюу 2 сарын 12-нд дараах телевизээр хүлээн авч үзээрэй.
Өлзий тв 09:00
Боловсрол тв 12:30
ЭКО тв 13:00
ТВ3 14:00
Аист Монголиа 21:00
Like тв 21:30 

www.mnews.mn


Сэтгэгдэлүүд
  • trtr IP: 150.129.141.128 2017 оны 02 сарын 15

    mongol bichigiig luvsanvandan bagshiin usgiin durmeer sursan gej helsen ene ni mongolchuudad belen baigaa zuil shuu dee
Сэтгэгдэл