2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 12

Орос улсын Буриадын нийслэл Улаан-Үд хотод гарсан хэргийн талаар мэдээ хүргэе. Улаан-Үдийн оршин суугч нэгэн эр Буриадыг Монголд нэгтгэхийг уриалсан биш гэмт хэрэгтэн болжээ. Түүнийг салан тусгаарлах уриа лоозон “ВКонтакте” гэдэг нийгмийн сүлжээнд нийтэлсэн гэж буруутгаж байна. 

"Орос улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн, Буриадыг Монголын бүрэлдэхүүнд багтахыг уриалсан ийм хэрэг гарсан" гэж Буриадын Прокурорын газар батлав. Түүнчлэн мань эрийг хууль бусаар асар их хэмжээний хар тамхийг худалдан авч хадгалж байсан гэж буруутгажээ. Буриадын Прокурорын газрын 1-р орлогч "Энэ этгээдэд эрүүгийн хэрэг нээсэн. Хэргийг Буриад улсын Октябрийн дүүргийн Шүүхэд шилжүүлээд байна" хэмээн мэдэгдлээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • mmm IP: 103.9.90.2 2017 оны 02 сарын 12

    hoorhii neg mongol tsustai hymyyn zovokh ni dee
  • зочин IP: 198.7.58.96 2017 оны 02 сарын 12

    Олонх нь цөөнхийг устгаж байгаа ньэнэ дээ.
  • зочин IP: 122.201.24.78 2017 оны 02 сарын 12

    эдийн засаг хүчирхэгжээд ирэхээр тархаа бутархай моголчууддаа иргэншил олгое. ажлын байр амьдрал ахуйд нь дэмжлэг өгүүлье
  • ж IP: 203.91.115.38 2017 оны 02 сарын 12

    Чеченүүд яалаа
  • иргэн IP: 202.21.106.161 2017 оны 02 сарын 12

    хар тамхи өөрсдөө гаргаж ирээд шийтгэдэг 90-ээд оноос хойш Орос цагдаа нарын хуучирсан арга барил байна.
  • Монгол IP: 202.179.31.109 2017 оны 02 сарын 12

    Их гүрний бодлого хэцүү шүү
  • oooo IP: 150.129.140.177 2017 оны 02 сарын 12

    ug ni manai l gazar nutag ldaa...hulgaich orosuud l hulgailchihsan bolohoos
  • bodol IP: 66.181.190.246 2017 оны 02 сарын 12

    Оросууд задарч сулрахыг тэвчээртэй хүлээх хэрэгтэйдээ. Харин өөрсдөө мэдлэг боловсролоо дээшлүүлж, эв нэгдэлтэй байх
  • Дорж IP: 202.21.106.140 2017 оны 02 сарын 12

    Хойт урд хоёр хэзээ нэгэн цагт задарч л таарна. Тэр цаг мөчийг анаж хүлээх л бидэнд үлдэж байна.Уугуул нутаг ард түмнээ нэгтгэхийн тулд бид их зүйлийг зөв тооцоолж бүгдийг амжуулсан байх ёстой. Тэгэж гэмээ нь бид улс биш, гүрэн болно.
  • Сүрэн IP: 103.10.21.51 2017 оны 02 сарын 12

    Орос ах нар гэж далдганасан эргүү дагзнууд одоо юу гэх бол???
  • Чуук IP: 182.251.252.5 2017 оны 02 сарын 13

    Шинжаан уйгурт амьдарч бгаа баруун монголчууд тэдний газар нутгийг бнга мартаж бх юм даа
  • Od IP: 202.70.46.221 2017 оны 02 сарын 13

    Buriad, Ovormongoloo negtgeh saihan tsag ireh bhaa. Oros hytadiig dotroos ni zadlah l heregtei. Tord har hairtsagnii bodlogo gej neg yum bmaar. Urd hoid horshuud huzuu sereeree helheldeed tsereg tehnikee gaihuulaad zevuun zevuun.
  • asdfg IP: 202.21.106.109 2017 оны 02 сарын 14

    say 90 ind oros zadrahad buriadaa avah estoi baisan yum
  • Ард IP: 202.70.46.211 2017 оны 02 сарын 14

    Хар тамхины хэрэгт оруулаад л нам дарж байгаа орос тагнуулын арга гэж энэ дээ.Энэ муу залуу хэлмэгджээ
  • зочин IP: 66.181.187.143 2017 оны 02 сарын 15

    Орос,Хятад хоёр мөнхийн хөрш яаж ч аашилсан бид мөрөөрөө байвал зохилтой. Тэмээ тонгочоод тэрэг эвдлэхгүй гэж.
  • бөө IP: 66.181.182.29 2017 оны 02 сарын 17

    Түүх давтагдана,,, орос олон хот улс болж задарна, хятад хэдэн зуун ханлиг болно,,, тэр үед бид б оломж авах болно,,,,, тэр болтол тэсх хэрэгтэй
Сэтгэгдэл