2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 13

Аргын тооллын 2 сарын 13, Сумъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 18, Харцага одтой, цагаагчин хонь өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Төрөхүй. Суудал: Хий.

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эд малын гарлагатай.    

www.mnews.mn


Сэтгэгдэл