2017/07/24 Улаанбаатар 14º
2017 оны 02 сарын 13

Эхлээд бяцхан түүх сөхье. Герман хоёр хуваагдаад байсан үед “Дэлхийн хүйтэн дайн”оргилдоо хүрсэнсэн. Баруун Герман тэгэхэд алтан нөөцийнхөө нилээдийг гадаадад, тодруулбал Америкт аваачиж хадгалжээ. Яагаад гэвэл Зөвлөлт Холбоот улс хэрэв Германыг эзэлж авбал хамаг алтаа алдана гэж айсан хэрэг

Дэлхийн нөхцөл байдал гайгүй болж ирсний дараа Герман алтаа буцааж авах гэж Америкаас олон жилийн турш шаардсаар байв. Германы Төвбанк 2013 оноос эхлэн 300 тонн алт алтаа буцааж авах гэж Америктай үзэж тарсан. Германы энэ их алтыг хадгалж байгаа Америк нэг ёсондоо Германыг “атгаж, чөлөөтэй амьсгалах” боломж өгөхгүй байсан юм. Нью-Йорк дахь Холбооны нөөцийн сан (Америкийн Төвбанк гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ч үнэндээ хувийн банк) элдвээр цааргалсны эцэст арай гэж бага сагаар цувуулан өгч эхэлсэн байна. 

Германчууд мөн 374 тонн алтаа Францын Парисаас авч ирэхээр төлөвлөсөн. Герман улс ийнхүү Майн дахь Франкфуртэд өөрийн алтны нөөцийн талыг хуримтлуулахаар төлөвлөжээ. Германы нийт алтан нөөц 3378 тонн юм байна. Үлдсэн алт нь Нью-Йорк, Лондонд хадгалагдсаар байх аж. 

Герман 300 тонн алтаа зөөсөөр 2016 онд Франкфуртэд сүүлийн 111 тонн алтаа авч ирэв. Түүнчлэн германчууд өнгөрсөн жил Парисаас 105 тонн алтаа авч ирсэн байна. Гэхдээ алтаа авсан ч Герман орон Америкийн “хагас колони”хэвээрээ, яагаад гэвэл АНУ-ын асар олон цэргийн бааз тэнд байрласаар л байгаа. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл