2017/07/27 Улаанбаатар 28º
2017 оны 02 сарын 13

Европын холбооны статистикийн алба (Eurostat) энэ онд тус тивийн 22 оронд тогтоосон цалингийн доод хэмжээг зарлав. Цалингийн доод хэмжээ хамгийн өндөр орон бол Люксембург, энд сарын цалин 1999 еврогоос эхэлдэг.  Дараа нь Ирланд - 1563 евро, Нидерланд -1552 евро, Бельги - 1532 евро, Герман - 1498 евро юм байна.

Цалингийн доод хэмжээ хамгийн бага орнууд бол Дорнод Европын хэдэн улс. Болгар -235 евро, Румын - 275 евро, Латви - 380 евро, Литов 380 евро. Байдал арай дээр байгаа орны тоонд Чех -407 евро, Унгар - 412 евро, Хорват -433 евро, Словак - 435 евро, Польш -453 евро, Эстон -470 еврогоор багтжээ.

2008 онтой харьцуулахад цалингийн доод хэмжээ дараах орнуудад нэмэгджээ, Болгар + 109%, Румын + 99%, Словак + 80%, Эстон +69%, Латви + 65%, Литов + 64%. 

Харин Европын ганцхан оронд цалин буурсан, тэр бол Грек улс -14%. Гэхдээ Eurostat-н энэ тооцоонд Австри, Дани, Итали, Финлянд, Швед, Кипр зэрэг зарим орны үзүүлэлтийг тооцоогүй юм байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл