2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 13

Алдарт Грэммийн 59 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Америкийн Лос-Анжелес хотод явагдлаа. Английн дуучин Аделийн хамгийн сүүлд гаргасан 25 дахь цомог “Blackstar” нь “Шилдэг поп цомог”-оор шалгарч Грэмми хүртлээ. Адель нийт 4 ангилалд энэ шагналыг авав.

Английн дуучин Дэвид Боуид Грэммийн шагналыг нэхэн олгов. Боуи өмнө нь буюу 1985 онд энэ шагналыг хөгжмийн богино хэмжээний бичлэгээрээ авч байсан билээ. Түүнчлэн алдарт дуучин Бейонсе Ноулзын “Formation” дуу энэ удаа “Шилдэг хөгжмийн бичлэг" ангилалд шалгарчээ.

"Grammy"-н ялагчид:
Оны бичлэг — Hello, Адель
Оны дуу — Hello, Адель
Шилдэг шинэ дуучин — Chance the Rapper
Оны цомог  — 25, Адель
Шилдэг вокал поп-дуучин — Hello, Адель
Шилдэг вокал поп-дуэт/хамтлаг  — Twenty One Pilots
Шилдэг вокал поп-цомог  — «25», Адель
Шилдэг рок тоглолт — Blackstar, Дэвид Боуи
Шилдэг рок-хөгжим  — Blackstar, Дэвид Боуи
Шилдэг рок—цомог  — Tell Me I am Pretty, Cage The Elephant
Шилдэг альтернатив цомог  — Blackstar, Дэвид Боуи
Шилдэг R&B тоглолт  — Cranes In The Sky, Соланж Ноулз
Шилдэг уламжлалт R&B-тоглолт  — Angel, Лала Хэтэуэй
Шилдэг R&B-хөгжим — Lake By The Ocean, Maxwell
Шилдэг урбан-цомог  — Lemonade, Бейонсе
Шилдэг R&B цомог  — Lalah Hathaway Live, Лала Хэтэуэй
Шилдэг регги-цомог — Ziggy Marley, Зигги Марли
Шилдэг бүжгийн/цахим цомог — Skin, Flume
Шилдэг рэп-тоглолт — Hotline Bling, Дрейк
Шилдэг рэп-хөгжим — Hotline Bling, Дрейк
Шилдэг рэп—цомог — Coloring Book, Chance The Rapper
Шилдэг сонгодог вокал цомог — Shakespeare Songs, Доротея Рошманн, Ян Бостридж
Шилдэг хөгжмийн видео» — Formation, Бейонсе
Шилдэг хөгжмийн кино  — The Beatles: Eight Days A Week The Touring Years, The Beatles
Шилдэг кантри-дуучин  — Марен Моррис
Шилдэг кантри-тоглолт  — My Church, Марен Моррис
Шилдэг кантри—цомог— Sailors Guide to Earth, Sturgill Simpson
Шилдэг кантри—дуэт/хамтлаг — Jolene, Pentatonix ft. Dolly Parton
Шилдэг бүжгийн бичлэг — Dont Let Me Down, The Chainsmokers ft. Daya
Киноны шилдэг дуу— Cant Stop The Feeling, Джастин Тимберлейк    

Ингээд Грэммийн шагнал гардуулах ёслол дээрх Бейонсегийн тоглолтыг хүлээн авна уу. 

WWW.MNEWS.MN

Сэтгэгдэл