2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 02 сарын 14

Хятадын Төрийн зөвлөл шинэ дүрэм баталсны дагуу тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яам “Хил дээр гадаадын иргэдийн хурууны хээ шалган нэвтрүүлдэг болсон” гэж мэдэгдлээ. Дактилоскопийн энэ систем 2 сарын 10-наас Шэньчжэнь хотын онгоцны буудал дээр ажиллаж эхэлжээ. Цаашид хилийн бусад цэг дээр тус системийг нэвтрүүлэх аж. 

Цагаачдын хяналтыг хүчтэй болгохын тулд ийм арга хэмжээ авч эхэлсэн. Түүчлэн хурууны хээ зэрэг биометрийн тодорхойлолтын тусламжтайгаар хилийн хоёр чиглэлд зорчиход бичиг баримтын бүрдүүлэлт амар хялбар болж, үр өгөөжтэй байна” хэмээн Хятадын эрх баригчид мэдэгджээ. 

14-70 насны гадаадын бүх иргэн хурууны хээгээр зорчино, гэхдээ дипломат паспорттой, албан айлчлалын төлөөлөгчид, төрийн албаныхан зэрэгт энэ шийдвэр хамаарахгүй аж. Дашрамд дурдахад, дэлхийн 30 орон, түүний дотор АНУ, Норвег, Өмнөд Солонгос, Швейцарь, Япон, Индонез, Малайз, Израиль, Англи, Бразил, Иран, Шенгений бүсийн орнуудад дактилоскоп систем үйлчилдэг. 

Харин манай хойд хөрш Орос 2017 оноос гадаадынхны хурууны хээг авч нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч авилга, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хэрэгжүүлж чадаагүй. Одоогоор зөвхөн "хөдөлмөрийн цагаачид" буюу ажил хийх гэж ирсэн гадаадынхныг дактилоскопиор шалган оруулж байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл