2017/05/25 Улаанбаатар 23º
2017 оны 02 сарын 15

Аргын тооллын 2 сарын 15, Буд гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 20, Тэргүүн дагуул одтой, харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Авахуй. Суудал: Шороо.

Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өлсч ундаасна.    

www.mnews.mn

Сэтгэгдэл