2017/03/26 Улаанбаатар -12º
2017 оны 02 сарын 15

Умардын тэргүүн Ким Чен Уны ах Намд лхагва гарагт задлан хийнэ гэж Японы “Kyodo” агентлаг мэдээлэв. Умардын тэргүүний ах Ким Чен Нам үнэхээр алагдсан гэдгийг Малайзын Цагдаагийн газар ч баталлаа. Малайзын Селангор мужийн Цагдаагийн газрын төлөөлөгч Фадзил Ахмат "Умард Солонгосын иргэн Ким Чен Нам гэгч Путраджайн эмнэлэгт нас барсан" хэмээжээ.

Энэ мэдээллийн дараа Өмнөд Солонгосын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдахаар болжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд нь Ким Чен Намын үхэлтэй холбоотойгоор Аюулгүйн зөвлөлийн хурлаа яаралтай хуралдуулахаар зарласан гэж “Ренхап” агентлаг мэдээлэв. Энэ хуралд Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд, Хоёр Солонгосыг нэгтгэх яамны сайд, Үндэсний тагнуулын албаны дарга оролцоно. 

Харин Умард Солонгос одоо хүртэл 54 настай Ким Чен Намын талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Америкийн талын мэдээлснээр Ким Намыг Умардын тусгай албаныхан хороосон гэнэ.  Нэмж өгүүлэхэд, Ким Чен Нам 2011 онд Макаод бизнес эрхлэн амьдарч байх үед түүний амь насанд халдах оролдлогыг Умардын тусгайгийнхан хийсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Гэхдээ Нам сүүлийн үед голдуу Хятадын өмнөд нутагт амьдарч байсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулллаа. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • зочин IP: 66.181.187.143 2017 оны 02 сарын 15

    Төрсөн ахаа алуулсан бол чи өөрөө их удахгүй тийм л тавилан байх биз,. Хүчирхийлэл түүнийг бий болгоно.
  • Lol IP: 103.26.195.154 2017 оны 02 сарын 17

    Bi alaagui shdee
Сэтгэгдэл