2017/09/23 Улаанбаатар
2017 оны 02 сарын 15

Оросын Эрхүү хотын Зам тээврийн их сургуулийн доцент, техникийн ухааны дэд доктор Владимир Мотошкин бол бөө хүн. Тэр Буриадын Олой тосгоных юм байна. 

“Манай Олой тосгоны бүх бөө өнгөрсөн. Нэг удаа зүүдэнд маань 5 бөө орж ирлээ, 2 нь бүр хав хар харагдсан. Тэдний нэг намайг бөө болох ёстой, татгалзаж болохгүй гэсэн учраас би энэ замыг сонгосон доо” гэж Владимир Мотошкин ярилаа. Түүнчлэн тэрбээр Еравна тосгоны Молон багш, зөнч Барнашка, мөн самадхи байдалд орших Итгэлт хамбын тухай өгүүлэв. 

“Зөвлөлт засаг 73 жил тэснэ гэж Итгэлт хамба хэлсэн. Тэр хувьсгалын өмнө лам нарыг Монгол руу илгээхдээ буцаж ирэх хэрэггүй гэж зөвлөжээ. “Та өөрөө яах вэ?” гэж түүнээс асуухад “Тэд намайг барьж чадахгүй” гэж Итгэлт хамба хариулсан. Гэтэл нөгөө лам нар Итгэлт хамбын үгэнд оролгүй буцаж ирээд баривчлагдан буудуулсан даа” гэж бөө дурслаа. Сонирхуулахад, Дэлхийн II дайны талаар Итгэлт хамба ярихдаа “Дайнд хоёр хүний нэг нь амь үрэгдэнэ. Гэхдээ ольхончууд дайны үеэр өлсөхгүй, Байгаль нуур загасаар дүүрнэ” гэжээ. Үнэхээр дайны үед Байгаль нуурын загас асар их өсч үржсэн гэдэг. 

Дэлхийн III дайн хойд зүгээс эхэлж, 40 өдөр үргэлжилнэ. Гэхдээ энэ 40 өдөр өмнөх дайны 4 жилээс ч аймшигтай байх болно. Дэлхий дээр 80 см өндөртэй хүмүүс л амьд үлдэнэ, тэд өөр шигээ хүмүүсийг дэлхий даяар хайх болно. Энэ бол цөмийн дайн байна. Хэрэв аз болж цөмийн дайн гардаггүй юмаа гэхэд эдгэршгүй, аймшигт өвчин дэгдэнэ, хүн ба амьтан адил өвчнөөр өвчилнө” гэж Барнашка зөгнөжээ.

“Байгаль нуурын талаарх хачирхалтай зөгнөл бий. Цэнхэр касктай цэргүүд Байгаль нууран дээр ирнэ. НАТО-гийн цэргүүд. Тэд ариун нуурын усыг хиймэл сан руу юүлж Байгаль нуурын ёроолоос түлш олборлоно” гэж Владимир Мотошкин ярив.

Монголын талаар Барнашка “Буриадууд Байгаль нуурын эргээс нүүж Монгол руу очно, ган гүүр барина” хэмээжээ. Зарим нь үүнийг Эрхүү мужийн Ольхон районы нутагт байдаг Сарма гол дээрх гүүр байх гэж таамаглаж байна. Хамгийн аймшигтай нь Барнашка “Байгаль нууран дээр хятадууд ойд байгаа модноос ч олон болно. Америкчуудтай найзалбал сайн амьдарна, харин хятадуудтай найзалбал хаашаа зугтаахаа ч мэдэхээ болино” гэж сэрэмжлүүлжээ. 

100 жилийн өмнө амьдарч байсан энэ зөнчийн зарим зөгнөл итгэмээргүй, тайлбарлашгүй, жишээлбэл “Үхэгсэд нь амьдыгаа хооллох болно”, “Хорт могойнууд өөрийн эхийг иднэ”.... Дашрамд дурдахад, Барнашка “2024 онд хүмүүс миний шарилыг нээж алтаар бичсэн зөгнөлт захиаг олно” гэжээ. Барнашка 94 настайдаа өнгөрсөн ба өөрийг нь модон дээр оршуулахыг гэрээсэлсэн. Гэтэл хамаатнууд үгийг нь дагалгүй Барнашкаг газарт оршуулсан ч азаар хаана гэдгийг олон нийтээс нууцалжээ. 

Бөө Владимир Мотошкин “Эртнээс дохио өгч эхэлсэн, гэтэл хүмүүс эргэн тойрны юмыг нэг их анхаардаггүй. Өнөөгийн хамгийн гол асуудал бол хүмүүс улам тэнэг болж байна. Сургалтын системд тэнэгүүд ажилладаг болсон” гэж мэдэгдлээ. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • би IP: 202.131.250.130 2017 оны 02 сарын 15

    ёо согтуу буриад солиорхиймаа
  • SHAASSS IP: 202.179.23.223 2017 оны 02 сарын 15

    BURIADIN BUU GEJ UHSEN ATSNIH NI BAIDIIN
  • unshigch IP: 85.7.20.155 2017 оны 02 сарын 15

    munharsan yhryyd orsiig dagasan ni ch hiatadiig dagasan cni ch, araichyy guilgaar orshij baigaa ar mongol ni ch munhral soliorloos oor id shigyi. hulgai luivar hudal huurmag munhralaa gaihuulj 1 negee shulj iden gadaad dotood ezed har shar huvalzuudaa tejeene
  • Buriad IP: 202.70.46.225 2017 оны 02 сарын 16

    Yostoi unen shashintai holbogdson buriad buu nar hamgiin muunuudana shu dee
  • erguu suguudad IP: 202.70.33.242 2017 оны 02 сарын 18

    buriad buu gej ertnees baisan baigaa ch baih ch bolno. Udam ugsaagaa medehgui yumnuud nom tuuh sain unshij sudlachaad setgegdel ntr bichij baimaar yum!!!
  • thutsoo IP: 103.229.123.207 2017 оны 02 сарын 19

    Хол очиж хуц гээд хэлчээрэй
  • ха ха IP: 103.23.51.2 2017 оны 03 сарын 10

    яаанаа хятад байгалаас шуудуу татаж зөгнөл биелэлээ яааааааа
  • buyn bolog IP: 66.181.176.100 2017 оны 03 сарын 10

    barnashka tseejillee
  • Эрхэм IP: 202.131.225.5 2017 оны 03 сарын 21

    Түүхээ бид сонирхох л хэрэгтэй. Буриад гээд тэд минь хятад юм уу? хэзээнээс буриад гэж нэрлээд биднийг салгачихсан юм? Эхлээд мэдэж байж ангайвал яасын? Буруу зөвийг өөртөө тунгааж нийтлэлийг уншина биз. Бултаар нь тэгж муулах хэрэг юунд байна вэ?
  • hadagtai ter IP: 202.21.106.150 2017 оны 03 сарын 21

    ym medehgui bj setgegdel bicheed bga teneguud boliosoi do ichij uhmeer ym muu ym zugnuj helsen bol muu buu sn zuil zugnusun bol sn buu bdg gd bodtsiinmuu eswel yu ch bichsen muulahiin don tustsn shuumjlegchid ymu haashaan amid ch bsn amigui ch bsn muulj l bdg
Сэтгэгдэл