2017/03/26 Улаанбаатар -12º
2017 оны 02 сарын 16

Аргын тооллын 2 сарын 16, Бархасвадь гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 21, Салхины эх одтой, хөх нохой өдөр. Барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Суудал: Төмөр.

Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин ирнэ.    

www.mnews.mn

Сэтгэгдэл