2017/11/19 Улаанбаатар -13º
2017 оны 02 сарын 16

Буриадын тэргүүнийг Москва томилжээ, үнэндээ үүрэг гүйцэтгэгчийг нь. Энд тодруулахад, Буриад-Монголын өөртөө засах орон гэж 1923 онд байгуулагдсан билээ. Гэвч буриадууд 1990 онд өөртөө засах энэ эрхээсээ татгалзсан ба одоо Сибирийн холбооны тойргийн бүрэлдэхүүнд багтжээ. 

Манай хойд хөрш Оросын бүрэлдэхүүнд багтдаг Буриадын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Алексей Цэдэновыг томилсон байна. Үүрэг гүйцэтгэгч Алексей Цэдэнов Москвагаас ирмэгцээ шууд л Итгэлт хамбад ирж 2 цаг мөргөжээ. Тэрбээр Иволгин дацны хамба лам Аюушеевтай уулзаж, Оросын буддын шашны гол сүм болсон энэ дацантай танилцав. “Эрхэм дархан” цутгамлын цех, “Азийн ард түмнүүдийн урлагийн галерей”, арьс шир боловсруулах болон био түлш үйлдвэрлэдэг цех үзсэний дараа Алексей Цэдэнов Буриад дацны буяны ажил үйлстэй ч танилцлаа. Иволгин дацан жил бүр 1000 хонь хүмүүст бэлэглэдэг уламжлалтай юм байна.

Сонирхуулахад, Буриадын бүх асуудлыг Москвад шийддэг, жишээлбэл Верхный Берёзовк тосгоны газар олгох асуудлыг хүртэл зөвхөн Москва мэднэ. Ийм учраас Алексей Цэдэнов Оросын нийслэлд байх хугацаандаа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Онц байдлын сайд Владимир Пучков, Үндэсний гвардийн ерөнхий командлагч Виктор Золотовы зэрэг өндөр албан тушаалтнуудтай бүгдтэй нь уулзаад иржээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Lol IP: 103.26.195.154 2017 оны 02 сарын 17

    67 jiliin dotor tarhiig n zad ugaaj erliizjuuljee mongol 40 jiliin daraa ogt tanigdahgui oorchlogdoh yum bndaa
Сэтгэгдэл