2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 16

Энэ инээдтэй гэмээр үйл явдал Казахстаны Актюбинск мужид болжээ. Цасан шуурганд төөрсөн цэргийн нисгэгчид зам асуухын тулд автомашины зам дээр буусан байна.

Казахстаны Карабутак тосгоны ойролцоох  Актобе-Шымкент автын зам дээр нисдэг тэрэг хэрхэн зам хөндөлсөн буусныг та бүхэн бичлэгээс хараарай. Цэргийн нисдэг тэргээс нэг нисгэгч гүйж гарч ирэн ачааны машины жолоочоос хаана яваагаа асуужээ. Үүний дараа цэргийн нисдэг тэрэг нисээд явав. Харин ачааны машины жолооч “Эрчүүд цасан шуурганд төөрчихөж” гэж арын машиндаа рациар тайлбарлаж өгчээ. 

Казахстаны Батлан хамгаалах яам энэ талаар “Манай армийн Ми-8МТ нисдэг тэргүүд сургуулилт хийж байсан. Одоо цэргийн нисдэг тэрэг бааз дээрээ буцаад ирсэн” гэж тайлбарлажээ.  Орчин үед авто машин хүртэл хиймэл дагуулаар чиг баримжаагаа олдог GPS-тэй болчихсон байхад казахууд ядаж цэргийн нисдэг тэргээ зохих ёсоор тоноглодоггүй юм байх даа? 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Hsjssj IP: 27.123.214.122 2017 оны 02 сарын 16

    Ene ch gaigui manaih bur uneg agnadag
  • Zochin IP: 103.57.92.124 2017 оны 02 сарын 16

    Haha
  • э IP: 202.179.26.4 2017 оны 02 сарын 16

    тэнэг хасгууд
  • Lol IP: 103.26.195.154 2017 оны 02 сарын 17

    Haha yadag suguud we
  • ss IP: 103.23.51.3 2017 оны 02 сарын 17

    iim zuil baih l manaih bur elgiin teneg yum hiideg shdee
  • Zochin IP: 121.132.213.83 2017 оны 02 сарын 19

    Harin ch iim tsasan shuurgataid amia avarch unetei horongoo ustgaagui ni ih uhaan bishuu.
Сэтгэгдэл