2017/05/30 Улаанбаатар 20º
2017 оны 02 сарын 17

Америкийн Тагнуулын төв газар (ТТГ) хадгалах нууцлалын хугацаа дууссан баримтуудаа үе үе ил гаргадаг. ТТГ-ын 1-р сард цацсан материалд Ангараг гарагийн оршин суугчдын тухай, пирамидын тухай өгүүлсэн гэж “Mirror” сонин мэдээллээ. "Харь гарагийнхан 1 сая орчим жилийн өмнө Ангараг гараг дээр ирж пирамид барьсан. Энэ талаар зөнбилэгчид ТТГ-т хэлсэн байна. Ер нь Америкийн эрх баригчид “хүйтэн дайн”-ы үед далдыг харагчидтай идэвхтэй хамтран ажилладаг байснаа нуудаггүй" хэмээн тус сонинд нийтэлжээ.

ТТГ-ын ажилтан 1984 оны 5 сарын 22-ны өдөр нэгэн зөнбилэгчээс шалгалт авсан байна. Америкийн ТТГ ийм байдлаар гоц чадвартнуудыг сорьж туршин жинхэнэ эсэхийг тогтоодог байжээ. Тагнуулч эр битүүмжилсэн дугтуйг зөнбилэгч эрд өгөөд дотор нь юу байгааг ярь гэжээ.

Зөнбилэгч “Ангараг гараг.. Таны сонирхож байгаа цаг хугацаа бол манай эринээс 1 сая орчим жилийн өмнөх үе... хойд өргөрөг 40,89 градус, өрнөд уртраг 9,55 градус.. Геологийн сүйрэл болж тоосон шуурга дэгдлээ... Хэдэн том пирамид” хэмээн өгүүлэв. Дараа нь тэр эр “Ангараг гарагийн гадаргуу дээр урт, нарийхан хүмүүс байгааг би харж байна. Тэд маш өндөр, их туранхай. Би зөвхөн тэдний сүүдрийг харлаа. Тэд төмрөөр бүрсэн пирамид дотор амьдардаг. Тэдний биеийн байдал маш мууджээ, тэд үхэж байна. Одоо тэд тэнд байхгүй” гэж нэмж хэлжээ. 

Нэмж өгүүлэхэд, Америкийн ТТГ-ын архивт хадгалагдаж байгаа 13 сая гаруй хуудас баримтын нууцлалын хугацаа дуусчээ. Энд элдэв тайлан, Солонгосын ба Вьетнамын дайны тухай, Гималайн уулсын үл мэдэгдэх нисдэг биетүүд, Ангараг гарагийнхан гээд маш олон материал бий. Сонирхуулахад, АНУ-ын арми анх 1978 онд телепат, телекинез, далдыг харах чадварыг судлах гэж “Stargate” төсөл хэрэгжүүлжээ. Тухайн үед ЗХУ жилд 60 сая рублийг иймэрхүү төсөлд зарцуулдаг байсан гэдэг. Мэрилэнд мужийн Форт-Мид цэргийн бааз дээр л америкчууд чухам далдыг харагчдыг ашиглан Ангараг гарагийг “судалж” байжээ. Энэ төслийг 1995 онд л хаасан юм.

PS: Америкийн экс Төрийн нарийн бичиг Хиллари Клинтон хачин мэдэгдэл хийж байсныг санаж байна уу? Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “Хэрэв би АНУ-ын Ерөнхийлөгч болбол харь гарагийнхан, нисдэг тавгийн тухай бүх мэдээллийг илчилнэ” гэж хэлсэн. Чухам ийм учраас л Хиллари Клинтон сонгуульд ялагдсан юм биш үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, Эйзенхаур, Трумэн нар харийнхны тухай мэддэг байсан талаар, мөн Халимагийн экс Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов яагаад харь гарагийнханд хулгайлагдсанааа ярьсан гээд олон баримтыг доорх бичлэгээс хүлээн авна уу. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • АХ IP: 207.244.93.232 2017 оны 02 сарын 17

    ЭНЭ ХЯРС ЖИНХЭНЭ ЁОЁОТОЙ ГАР ДАА. ХАЛИМГУУД БОЛ ХЯТАД УГСААНЫ ХҮМҮҮС ГЭЖ ХУЦСАН ГАР ДАА.
  • sssssssss IP: 103.23.51.3 2017 оны 02 сарын 17

    odoo l buh yum il bolj baih shiv ted hugjuulj bid hugjuulsen baisna dotoodiin chadvartanguudaa ustgaj bailaa ene bol gadni bodlogo yum ,
  • тиймээ IP: 202.9.40.9 2017 оны 02 сарын 18

    харь гариг яриад байхад .АХ гэж нөхөр удам судар яриад солиороод одох юмаа.чи ч удам судраа мэдэхгүй л явж байгаа нөхөр л байгаа шүү дээ.халимаг нөхөр тэгж хэлсэн гэж сэтгүүлээс хараа биз.хов шүү дээ
Сэтгэгдэл