2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 18

Аргын тооллын 2 сарын 18, Санчир гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 22, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Суудал: Ус.

Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улайны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Хур усан буух улирал 19 цаг 30 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно.    

www.mnews.mn

Сэтгэгдэл