2017/07/22 Улаанбаатар 19º
2017 оны 02 сарын 18

Амралтын өдөр халуун ам бүлээрээ цугласан үед өглөөний цайндаа ийм өвөрмөц жигнэмэг хийж дайлаарай. 

Жигнэмэгийн орц: 

Эхлээд чанамал крем:
сүү — 200 мл
масло — 100 грамм
элсэн чихэр — 2 хоолны халбага
гурил — 2 цайны халбагаөндөг — 1 ширхэг
ванилин
үйрмэг печенье — 300 грамм
какао — 2 хоолны халбага
самар — 50 грамм

Жигнэмэг хийх аргачлал: 
Самраа жижиглэж дээр нь үйрмэг печенье нэмж холино. Одоо дээр нь какао хийнэ.

Чанамал крем хийх аргачлал:
Элсэн чихэр, гурил, ванилинаа хольж жаахан сүү хийж хутгана. Дараа нь өндөг нэмж  сайн хутгах ёстой. Одоо үлдсэн сүүгээ саванд хийж халаана. Цахилгаан зуухны галыг хамгийн бага дээр тавьж, халуун сүүн дээрээ өндөгтэй, сүүтэй зуурмагаа нарийхан гоожуулж хийнэ, байнга хутгах ёстойг бүү март. Сүүн холимог маш хурдан өтгөрнө. Одоо масло нэмээд уустал хутгаж гал дээрээс авна. Халуун крем дээрээ үйрмэгээ бага багаар нэмээрэй. Одоо жигнэмэгээ хэвлэж тавиад какаод өнхрүүлнэ. Хүсвэл гоё чимэглээрэй. Тавтай хооллоорой!

Одоо та бүхэнд жимс, ногоог хэрхэн урлагийн бүтээл болгох талаар сонирхолтой бичлэг хүргэе.

www.mnews.mn

Сэтгэгдэл