2017/07/27 Улаанбаатар 28º
2017 оны 02 сарын 18

Таиланд улсад 40 мянга орчим сүм хийд байдаг, эдгээрээс хамгийн ер бусын сүм бол Ват Пхра Дхаммакай. Буддын энэ сүм яг сансрын хөлөг шиг.

Сүмийн асар том дээвэр дээр 300 мянган алтадсан Будда байрлуулж, дотор нь 700 мянгыг залжээ. Эргэн тойронд бясалгалын талбай бий. Энэ сүм 3000 лам, сонсогч, мөргөлчидтэй. Сүмийг 1970 онд барьж эхэлсэн ба 1985 онд ашиглалтад орсон.

Макха Бучагийн баяр жил бүр сарны хуанлийн 3 дахь сарын тэргэл сар гийсэн үед тохиодог, энэ жил 2-р сард болж байна. Буддистууд лаа барин шүтээнээ цагийн зүүний дагуу 3 удаа тойрдог уламжлалтай. Энэ баярын гол зорилго бол нүгэл хилэнцээ наминчлах бус, харин өөрийн оюуныг ариусган цэвэрлэж гэгээрэлд хүрэх гэнэ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл