2017/04/24 Улаанбаатар -17º
2017 оны 02 сарын 18

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп улс орныхоо хамгийн гол дайснуудыг нэрлэлээ. Гэтэл тэрбээр дэлхийн ямар нэг улсыг биш, алан хядагчдыг биш, гадаадын тагнуулыг ч биш харин Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг (ОНМХ) ингэж хэлсэн байна. 

Худал хуурмаг мэдээ цацдаг “CNN”, “NBC”, “ABC”, “CBS” телевиз, мөн “The New York Times” сонин бол миний дайсан биш харин Америкийн ард түмний дайсан гэж Ерөнхийлөгч Трамп өнөөдөр мэдэгдлээ. Дотоодын сонгууль өнгөрөөд сар гаруй болсон ч Америкийн хувийн өмчийн ОНМХ үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой. Дашрамд дурдахад, Америкийн хэвлэл мэдээллийн салбарыг 6 том групп атгадаг, тэд бүгдээрээ хувийнх. Иймээс нэг бол хувийн өмчит ОНМХ бууж өгч Трампыг Ерөнхийлөгчөө гэж хүлээн зөвшөөрнө, эсвэл Америкийн Нэгдсэн Улс задарна, яг ЗХУ шиг. Өөр гарц байхгүй. Дотооддоо дайн хийж байгаа Ерөнхийлөгч яаж улс орноо дахин агуу болгож чадах билээ?

АНУ-ын тэргүүн Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн цагаас л хэвлэл мэдээллийнхнээ гоочилсон. Хамгийн сүүлд 2 сарын 16-нд хийсэн хэвлэлийн хурал дээр Трамп мөн л “CNN”-ийг хуурамч, новшийн мэдээ түгээдэг гэж буруутгасан. “Би зурагтаа асааж, сонин нээхэд л манай ажлыг эмх замбараагүй гэж дүрсэлсэн байхыг хардаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ бүх зүйл эсрэгээр байгаа” гэж Трамп мэдэгдсэн билээ. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 73.229.217.184 2017 оны 02 сарын 18

    Хийж байгаа ажил нь нэг биш ээ сониноор ялаа сайд хоёрыг алдаг гэсэн энэ нөхөр удахгүй тавиулах байхаа
  • зочин IP: 66.181.182.129 2017 оны 02 сарын 18

    Сонингоор сайдыг унагадаг үзэгдэл социализмд байсан, капитализмд бол эсрэгээрээ
  • Социалист IP: 202.55.191.42 2017 оны 02 сарын 19

    Фидель Кастрог америкууд 600 гаруй удаагийн оролдлогоор амь насыг нь хөнөөж чадаагүй гэдэг.Кастро би америкыг мөхсөн цагт үхнэ гэж хэлж байж.Трамп ч ерөнхийлөгч болов.Фидель Кастро ч удалгүй таалал төгссөн билээ
  • vnen shuu IP: 66.181.191.164 2017 оны 02 сарын 19

    vnen zvil heljee, snn bol dandaa hudal medeelel ogdogoo haan bnaa ter irakd tsomiin zebseg bas afganstand tora uuland ben laden barag l aguu tom behlelt hongil hiigeed bnaa gesen vnendee zvgeer l neg muu agui l baisan daa.. odoo bas baruuniig mohooh gej orosuud siriig bombogdoj dvrbegchidiig ybuulj bna gesen.getel baruuniihan ali 1960 onoos l hvnii erh ardchilal gej arab turk kurd gesen musilmanuudiig cholootoi oruulj baisan.siriin hyamaralaas omon l barag hvn amiin 23 hubi ni bolson baisan daa
  • ssdawdadas IP: 103.23.51.3 2017 оны 02 сарын 19

    estoi unen ug heljee demjij baina manaid ch iim daisan baina bugdiin usgah heregtei
  • нэр IP: 203.169.50.242 2017 оны 02 сарын 21

    Хэвлэлийн сэтгүүлчид хичнээн мунхаг болсноо ойлгох ч үгүй болсон нийгэмд хүн төрөлхтөн амьдарч байна. Зөвхөн амбиц хөөнө гэсэн уриатай. Трампын ЗӨВ.
Сэтгэгдэл