2017/06/22 Улаанбаатар 24º
2017 оны 02 сарын 19

Аргын тооллын 2 сарын 19, Адъяа гараг. Өвлийн адаг цагаагчин үхэр сар. Билгийн тооллын 23, Онгоц одтой, улаагчин үхэр өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Суудал: Уул.

03 цаг 34 минутад сар тал болно. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улайны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.   

www.mnews.mn

Сэтгэгдэл